18 Эвлэрүүлгийн тагны хоёр үзүүрт чи хоёр херубыг алтаар давтаж хий.
18 Өршөөлийн суудлын хоёр үзүүрт хоёр херубыг алтаар давтан хий.
Хэлтрүүлгийн тагийг халхлагч алдрын херубууд дээр нь байсан. Гэвч одоо энэ талаар нэгбүрчлэн ярьж чадахгүй.
Тэдгээр нь Хебар голын дэргэд Израилийн Бурханы доор миний үзсэн амьд биетүүд юм. Тиймээс би тэднийг херубууд мөн болохыг мэдэв.
Тэр маалинган хувцас өмссөн хүнд —Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр атгаа дүүргэн хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.
мөн утлагат тахилын ширээнд тунгаамал алтны жин, далавчаа дэлгэн ЭЗЭНий гэрээний авдрыг бүрхдэг херубуудтэй тэрэгний загварын алт зэргийн загварыг өгчээ.
Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ.
Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.
Чи эвлэрүүлгийн тагийг шижир алтаар хий. Уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий.
Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хийж, херубуудыг эвлэрүүлгийн тагны хоёр үзүүртэй нэгэн цул болго.
Ариунаас ариун газарт тэрээр хос херубуудын баримал бариад, түүнийг алтаар бүрэв.
Болцуу ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгэн цул бөгөөд бүхэлдээ шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байна.
Өнөөх хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байлаа. Тэгээд дотоод хүрээг үүл дүүргэв.