Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 24:4 - Ариун Библи 2013

4 Мосе, ЭЗЭНий бүх үгийг бичиж тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босож уулын бэлд тахилын ширээ бас Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр чулууг босголоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Мосе ЭЗЭНий бүх үгсийг бичин тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босоод, уулын бэлд Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр баганын хамт тахилын ширээ босголоо.

Gade chapit la Kopi




Гэтлэл 24:4
27 Referans Kwoze  

Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилчид болон Израилийн бүх ахмадуудад өгөв.


Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод дээр нь тос асгав.


Хотын хэрэм нь арван хоёр суурьтай агаад тэдгээрийн дээр Хурганы арван хоёр элчийн арван хоёр нэрс байлаа.


надад өгсөн нигүүлслийг мэдээд, багана гэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан уруу, тэд хозлуулагсад уруу явах юм.


Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилийн арван хоёр овгийг шүүх болно.


Тэд Бурханы энэ өргөөний нээлтэд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга мөн бүх Израилийн нүглийн тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг авчирчээ.


Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж арван хоёр хэсэг болгон урлаа.


Тэдний Иорданаас авсан нөгөө арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолжээ.


Израилийн хөвгүүдтэй ярьж, эцгийн бүл болгоноос нэг нэг таяг буюу эцгүүдийнх нь бүлийн бүх удирдагчаас арван хоёр таягийг авч, хүн бүрийн таяг дээр нэрийг нь бичигтүн.


Сайн гурил авч, түүгээр арван хоёр боов жигнэ. Боов тусбүрд ефагийн аравны хоёр байх ёстой.


Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий байх бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байх ёстой.


Иаков нэг чулуу аваад багана болгон босгожээ.


багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний аравны нэгийг би Танд өргөнө гэлээ.


ЭЗЭН, Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн дороос бүрэн арилгана гэв.


Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН миний туг” гэж нэрлэхдээ —


Чиний тэдэнд өгөх шийдвэрүүд энэ юм.


Тэгээд Мосе гэрээний номыг авч ард түмэнд уншиж сонсгов. Тэд —ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв.


Дараа нь Мосед ЭЗЭН —Чи энэ үгсийг бичиж ав. Учир нь энэ үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв.


Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно.


ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


тэдэнд —ЭЗЭН Бурханыхаа авдрын өмнө Иорданы тэхий дунд нь очин, Израилийн хөвгүүдийн овгийн тоогоор хүн бүр нэг чулуу өргөж, мөрөн дээрээ тээгээд авчир.


“Чиний нэр Израиль байх болно” хэмээн ЭЗЭНий үг ирж байсан тэрхүү Иаковын хөвгүүдийн овгийн тоогоор Елиа арван хоёр чулуу авчээ.


Тамгалсан бичгэн дээр эдгээр нэр байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа,


Swiv nou:

Piblisite


Piblisite