Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 24:17 - Ариун Библи 2013

17 Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа.

Gade chapit la Kopi




Гэтлэл 24:17
14 Referans Kwoze  

Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.


Учир нь та нар хүрч болох уул өөд мөн дүрэлзэх гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи,


Чамайг зааж сургахын тулд тэнгэрээс ЭЗЭН Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн. Тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ.


ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.


Учир нь Бурхан ЭЗЭН чинь хуйхлан шатаагч галтай, хартай Бурхан юм.


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Тэгээд би харвал, түүний ууцнаас дээших төрхнөөс нь дотроо мөн эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юм байх агаад түүний ууц ба түүнээс дооших төрхнөөс нь гал мэт юм бас үзэгдэн түүний эргэн тойронд туяа байв.


Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.


Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь чиний өмнө дүрэлзэж байгаа гал шиг гатлан явж, тэднийг бут цохин чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм.


Эргэн тойрны туяа нь бороотой өдрийн үүлэн дэх солонго адил байлаа. Үзэгдэх төрх нь ЭЗЭНий цог жавхлантэй адил байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ унаад, айлдагч нэгний дууг сонсов.


тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.


Хамраас нь утаа суунаглаж, Амнаас нь цөлмөгч гал гарч, Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.


Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав.


Swiv nou:

Piblisite


Piblisite