Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 24:12 - Ариун Библи 2013

12 Тэгээд ЭЗЭН, Мосед —Чи ууланд Над уруу ирээд, байж бай. Би чамд чулуун хавтангуудыг, Өөрийн бичсэн хуулийг ч, тушаалуудыг ч тэдэнд заахын тулд өгье гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 ЭЗЭН Мосед —Чи ууланд гарч, Над уруу ирээд, энд бай. Би чамд чулуун хавтанг хууль ба тушаалын хамт өгье. Тэдгээрийг Би тэдэнд заавар болгон бичсэн юм гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 24:12
21 Referans Kwoze  

ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.


Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.


Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


Та нар биднээр үйлчлэлд бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.


“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.


Чулуун дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх арилж буй цог жавхлангийн улмаас царайг нь харж чадахгүй байсан юм бол


Гатлан очиж эзлэх гэж буй газарт чинь та нараар эдгээрийг дагаж мөрдүүлэхийн тулд энэ зарлиг, шийдвэрүүдийг та нарт таниулан заахыг ЭЗЭН тэр үед надад тушаасан билээ.


Мосе, үүлэн дунд орж уул өөд гарав. Мосе, уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.


Тэгээд Мосе, ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв.


Зөвхөн Мосе л ЭЗЭНд ойрт. Харин бусад нь ойртох ёсгүй. Ард түмэн ч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв.


Эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно.


Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн, Тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.


Учир нь Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.


ЭЗЭН, Мосед айлдан —Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө бэлтгэ. Чиний буталсан өмнөх хавтангууд дээр байсан үгсийг Би тэдгээр хавтан дээр бичнэ.


Харин чи энд Миний дэргэд зогс! Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөхийн тулд чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, шийдвэрүүдийг Би чамд хэлж өгье” гэж айлдав.


ЭЗЭН —Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.


Мосе, Бурханд өгсөж очсонд ЭЗЭН түүнийг уулнаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.


Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


Та тэдэнд ариун Амралтын өдрөө мэдүүлж, Зарц Мосегоороо дамжуулан Тушаалууд, дүрэм ба хуулийг тэдэнд өгсөн.


Хэн буруугаа ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.


Swiv nou:

Piblisite


Piblisite