Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 24:1 - Ариун Библи 2013

1 Дараа нь Тэр, Мосед —Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Дараа нь Тэр Мосед —Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.

Gade chapit la Kopi




Гэтлэл 24:1
20 Referans Kwoze  

Тиймээс ЭЗЭН, Мосед —Ард түмний ахмадууд болоод тэдний захирагчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Надад цуглуулан уулзалтын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо.


Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэр болгон авчээ. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв.


Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.


Тэгэхэд ЭЗЭН, түүнд —Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв.


Мөнөөх далан хүн баяртайгаар буцаж ирээд —Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр эрхшээлд маань орсон шүү хэмээхэд


Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж Өөрийн очихоор яваа хот, газар бүрд тэднийг хоёр хоёроор нь урьдчилан илгээв.


Урд нь Израилийн гэрийн далан ахмад мөн дунд нь Шафаны хүү Иаазаниатай зогсож байв. Хүн бүр гартаа бойпор барьж, анхилуун үнэрт утлаган үүл суунаглан байв.


Амрамын хүүхдүүд нь Аарон, Мосе, Мириам билээ. Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар билээ.


Тиймээс өглөө гэхэд бэлэн болгоод, өглөө Синаи ууланд гарч ирж, уулын оройд Миний өмнө зогс.


Тэгээд Мосе, ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв.


Дараа нь Мосе, Аарон, Надаб, Абиху нар Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч,


Бурханы байгаа түнэр харанхуйд Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.


ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буулаа. ЭЗЭН, Мосег уулын орой өөд дуудсанд Мосе очив.


ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, чамтай Миний ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.


Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав.


Иаковын үр удам бүгд далан хүн бөгөөд харин Иосеф Египетэд байлаа.


Зөвхөн Мосе л ЭЗЭНд ойрт. Харин бусад нь ойртох ёсгүй. Ард түмэн ч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв.


Танай овгуудын удирдагчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, албатууд болгон томилсон.


Swiv nou:

Piblisite


Piblisite