Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 23:7 - Ариун Библи 2013

7 Худал заргаас хол байж, гэмгүй зөвт нэгнийг бүү хөнөө. Учир нь Би буруутанг зөвтгөхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Худал заргаас хол байж, гэмгүй эсвэл зөвт хүнийг бүү ал. Учир нь Би гэмтэнг зөвтгөн цагаатгахгүй.

Gade chapit la Kopi




Гэтлэл 23:7
24 Referans Kwoze  

Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм.


“Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Тэрээр энэрэл хайрыг мянга түмэнд хадгалж, хилэнц, гэмт үйлдэл болон нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн хилэнцийг гурав, дөрөв дэх үеийг хүртэл хүүхэд, ач нарынх нь дээр буулгадаг гэв.


Чи худал мэдүүлгэ бүү өг. Буруутантай гар барин хуурамч гэрч болж болохгүй.


Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.


Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур.


Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг.


Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.


ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа аугаа. ЭЗЭН, буруутныг шийтгэлгүй орхино гэж үгүй. Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг Үүлс бол Түүний хөл доорх тоос юм.


Зөв шударгаар явж, чигч шударгыг өгүүлж, Шударга бус олзыг жигшиж, Хахууль авахаас гараа хол байлгаж Цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн Мууг үзэхгүйн тулд нүдээ анигч нь


Буруутыг зөвтгөгч ч тэр, зөвтийг буруутгагч ч тэр ЭЗЭНд жигшүүртэй.


Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн урууэргэвэл, Чи дахин сэргэнэ, Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад,


Чи хүн бүү ал.


Абрахам ойртон ирж —Та зөвтийг бурууттай хамт устгах уу?


Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.


Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН.


Хэрэв хүмүүс хоорондоо маргалдан шүүхэд ирвэл тэднийг шүүж, зөвтнийг нь зөвтгөж, буруутныг нь шийтгэх ёстой.


Тэд хамтдаа зөвт хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж, Гэмгүй цусанд үхлийн ял өгдөг.


Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Хуулиа надад Нигүүлсэнгүйгээр хүртээгээч!


Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй нь баттай. Зөвтийн үр удам чөлөөлөгдөх нь лавтай.


Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, Харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, Гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид хөөрхий еэ!


Swiv nou:

Piblisite


Piblisite