Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 23:26 - Ариун Библи 2013

26 Чиний газарт дутуу төрдөг эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би насны чинь хоногийг дүүргэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Чиний газарт дутуу төрдөг, эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би наслах ёстой насыг чинь наслуулна.

Gade chapit la Kopi




Гэтлэл 23:26
16 Referans Kwoze  

Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нар дунд, мал сүрэг дунд чинь ч үр үржилгүй, хүүсэр сувай гэж үгүй болно.


Цагт нь хурааж юүжлээд үтрэмд аваачсан тариа мэт Сайхан өндөр наслаад булшиндаа чи орно.


Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө.


Бух нь зогсолтгүй хээлтүүлж, Үнээ мал нь ч зулбалгүй тугаллана.


Тэнд цөөн хоногтой нялхас ч, Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. Зуу наслаад үхсэнийг нь залуугаараа гэж үзнэ Зуу хүрээд үрэгдсэн нь нүгэлтэн гэж тооцогдоно.


Үр тариа саравчуудад маань төрөл төрлөөрөө дүүрч, Хонинууд маань манай талбайнуудад Мянга түмээр үржих болтугай!


Машид олшруулахаар тэднийг бас ерөөдөг бөгөөд Мал сүргийг нь ч Тэрээр эс хорогдуулдаг.


Өндөр насыг насалж өтөлсөн Исаак амьсгал хураан нөгчөөд, өөрийнхөндөө нийлсэнд хүү Есав Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.


Давид өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөрийн хүү Соломоныг Израилийн хаан болгов.


Абрахам сайхан өндөр насыг насалж гүйцээд эцсийн амьсгал хурааж нөгчив. Тэгээд тэр өөрийн хүмүүст нийлж,


Иов өндөр насалж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.


Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цуст, мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагаст ч хүрэхгүй. Харин би Танд итгэх болно.


Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч Тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, Бид нисэн оддог.


Чи, бас чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.


ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч. Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.


Swiv nou:

Piblisite


Piblisite