Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 23:11 - Ариун Библи 2013

11 Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээснийг нь хээрийн амьтад идэг. Усан үзмийн болон чидун модны цэцэрлэгтээ ч ийнхүү үйлд.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээсэн аливаа зүйлсийг нь хээрийн амьтад идэг. Өөрийн усан үзмийн болон чидун модны цэцэрлэгт ч ийнхүү үйлд.

Gade chapit la Kopi




Гэтлэл 23:11
11 Referans Kwoze  

Найм дахь жилд та нар тариалж байхдаа ч ес дэх жил хүртэл хуучин ургацаас идсээр байх бөгөөд ургац дахин боловсрох хүртэл та нар хуучныг идсээр байх юм.


Гэвч та нар «Хэрэв бид тариалахгүй эсвэл ургацаа хураахгүй бол долоо дахь жилд юу идэх вэ?» гэж асуувал


Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа.


Зургаан өдөр чи ажилаа хийж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү мөн ирмэл хүн ч сэргэг.


Чи биднийг сүү зөгийн бал урссан нутагт аваачиж, тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг бидэнд хувь болгоод өгчихсөн юм уу? Чи энэ хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй гэж хэлэв.


Бараа эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид Амралтын өдөр эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилд нь аливаа ургац авахаа болон хэн нэгнээс өр нэхэмжлэхээ татгалзаж байна.


Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тиймээс би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх гачигдаж буй ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.


Мөн Бурханыхаа өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө бид хүлээж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite