Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:4 - Ариун Библи 2013

4 Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг, эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:4
11 Referans Kwoze  

Үхэр, илжиг, хонь, хувцас хунар эсвэл “Энэ минийх” гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан юмс буюу ямарваа гэмт үйлдлийн тухайд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө.


Хэрэв хүн мөнгө эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой.


Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядлах эсвэл зарах аваас тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө.


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин ихээр буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг.


Хэн хүн хулгайлна тэр түүнийгээ зарсан ч бай эсвэл хулгайлагдсан хүн нь хулгайчийн эзэмшлээс олдсон ч бай, заавал алуулах ёстой.


Тэд газар нутгийг минь бузарласан тул Би эхлээд тэдний хилэнц ба нүглийн шийтгэлийг давхар барина. Тэд нутгийг минь жигшүүрт шүтээнүүдийнхээ сэгээр бузарлаж, өвийг минь жигшүүрт зүйлээрээ дүүргэв.”


Гэсэн ч баригдваас тэр долоо нугалан төлж, Гэр орныхоо хамаг эд хогшлыг өгнө.


Иерусалимын зүрхэнд ярь. Хүнд хүчир үүрэг нь дууссан. Гэм буруугаас хэлтэрсэн. Хамаг нүглийнхээ улмаас хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас хүртсэн гэдгийг тунхагла.


Хэрэв хүн тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой.


Самуел тэдэнд —Та нар миний гараас юу ч олоогүйг өнөөдөр ЭЗЭН та нарын дунд гэрчилж мөн ЭЗЭНий тослогдсон хүн өнөөдөр гэрч болж байна гэхэд тэд түүнд —Тэр гэрч мөн гэцгээв.


эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлээ бүрэн эргүүлж өгч, түүн дээрээ дахин тавны нэгийг нэмээд ялын тахилын өдөртөө эзэмшигчид нь өгөх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite