Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:31 - Ариун Библи 2013

31 Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тиймээс хээр талд сэгчүүлж тасчуулсан амьтны махыг та нар бүү ид. Үүнийг нохдод хаяж өг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

31 Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тийм учраас хээр талд хэсэглэн тастчуулсан амьтны махыг та нар бүү ид. Түүнийг нохдод хаяж өг.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:31
14 Referans Kwoze  

Дараа нь би —Аяа, Эзэн БУРХАН. Харагтун, сэтгэл минь хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эдүгээ хүртэл үхдэл юмуу сэглүүлж тасчуулсныг хэзээ ч идсэнгүй. Мөн цэвэр бус мах миний аманд ороогүй гэв.


Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун.


Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.


Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсан аливаа шувуу эсвэл амьтныг тахилч нар идэх ёсгүй.


Та нар ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн учир аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг ирмэл хүнд идүүлэхээр өгч эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Тэрээр үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би ЭЗЭН.


Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ.


Та нар цэвэр болон бузар амьтныг, бузар болон цэвэр шувууг ялгаж салгагтун. Миний бузар хэмээн салгасан амьтнаар эсвэл шувуугаар эсвэл газраар мөлхөгч аливаа бүхнээр та нар өөрсдийгөө жигшил бүү болго.


Үхдэлийн юмуу сэгчүүлж тасчуулсан амьтны өөхийг ямарваа өөр үйлсэд хэрэглэж болох хэдий ч та нар үүнийг бүү ид, идэж болохгүй.


Тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр авч, ариун үндэстний үрийг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Захирагч тэргүүлэгчдийн гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite