Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:28 - Ариун Библи 2013

28 Чи Бурханыг бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Бурханыг бүү хараа. Өөрийн ард түмний захирагчийг бүү хараа.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:28
28 Referans Kwoze  

Паул —Ах дүү нар аа, би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй. “Ард түмнийхээ удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг гэв.


Хааныг бүү зүх, бодолдоо ч тэр. Баян хүнийг бүү хараа, унтлагын өрөөндөө ч тэр. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд жигүүртэн ч хэргийг задалж мэднэ.


Гэсэн хэдий ч ийм замаар тэдгээр зүүдлэгчид махбодыг бузарлаж, эрх мэдлийг үл хэрэгсэн, сүр жавхланг доромжилдог аж.


Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махбодоо өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог, шазруун, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад,


Хэн эцэг эхээ хараана тэр заавал алуулах ёстой.


Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.


Тэгэхэд нь Паул түүнд —Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг жанчихыг тушааснаараа хуулийг зөрчиж байгаа хэрэг бус уу? гэхэд


Би бүхий л зүрхээрээ Танд талархана. Бурхдын өмнө Таныг би магтан дуулна.


Тиймээс бишрэлтэн бүр Таны олдох цагт Танд залбираг. Их ус үерлэхэд тэд түүнд мэдээж хүрэхгүй.


Гэвч Давид, Абишаид сөргүүлэн —Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгаад хэн шийтгэлгүй үлдэж чадах вэ? гэв.


Харагтун, өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та өөрийн нүдээр харсан билээ. Зарим маань таныг алъя гэсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй. Учир нь тэр ЭЗЭНий тосолсон хүн” гэж хэлсэн билээ.


Тэрээр хүмүүстээ —Түүнийг ЭЗЭНий тосолсон хүн гэдгийг мэдсээр байж, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү үйлдэж, дахин гар сунгаж ийм хэрэг хийхийг ЭЗЭН надаас хол байлгаг гэж хэлэв.


ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь үхэх ёстой. Уугуул хүн ч бай, ирмэл хүн ч бай ЭЗЭНий нэрийг доромжлох аваас үхэх ёстой бөгөөд даяар хотол түмэн түүнийг чулуугаар чулуудаг.


Тэгэхэд израиль эмэгтэйн хүү ЭЗЭНий нэрийг доромжлон хараасанд тэд түүнийг Мосед аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэрээр Дан овгийн Дибрийн охин байлаа.)


Чи Израилийн хөвгүүдэд “Хэн нэгэн нь Бурханаа хараах аваас тэрээр гэм нүглээ үүрэх болно.


Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, харагтун, Саулын гэрийн нэг ургийн хүн буюу Герагийн хөвгүүн Шимеи гэдэг нэртэй хүн хараал урсгасаар гарч ирэв.


Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд —Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэсэнд


Зеруиагийн хөвгүүн Абишаи хариулан —ЭЗЭНий тосолсон хүнийг хараасан тул Шимеи үхэх ёсгүй гэж үү? гэв.


Түүний хажууд үл бүтэх хоёр хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг бас хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.


Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав.


чи хэвлийг анхлан нээгч бүрийг ЭЗЭНд тусгаарла. Мал сүргийн чинь эр хүйстэй анхны төл бүр ЭЗЭНийх юм.


Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Swiv nou:

Piblisite


Piblisite