Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:25 - Ариун Библи 2013

25 Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл, түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:25
20 Referans Kwoze  

Тэр мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй юм. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.


хүүтэй зээлүүлдэггүй мөн өсгөж авдаггүй, гараа гажуудлаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүлтийг гүйцэлдүүлдэг,


Мөнгө хүүлэх, түргэн ашиг олох замаар Өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө Үүнийг хурааж буй хэрэг.


Тэгээд би өөрөө үүнийг сайтар бодоод, сурвалжтанууд ба түшмэдэд —Ах дүүсээсээ хүү шаардах ч гэж дээ! хэмээн зэмлэж, тэдний эсрэг их цугларлыг би зарлав.


ёс бусаас гараа татаж, хүү ба илүүдлийг үл аван, харин тогтоолуудыг минь гүйцэлдүүлж, Миний зарлигуудаар алхваас тэрээр эцгийнхээ хилэнцийн улмаас үхэхгүй, тэр заавал амьд үлдэнэ.


хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг байваас тэр амьд үлдэх үү? Амьд үлдэхгүй. Энэ бүх жигшүүрийг үйлдсэн учир тэр заавал үхнэ. Түүний цус өөр дээр нь байна.


Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм.


Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд үүнийг хэлжээ. Тэрээр эмэгтэйд —Явж, тосоо зараад өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амь зууж болно гэв.


Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.


Тэгвэл чи мөнгийг минь юунд мөнгө хүүлэгчид өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд,


Тэгвэл чи мөнгийг минь мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан. Тэгсэн бол би ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан.


Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хэрэв ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх бүү гарга, түүнээс гараа бүү тат.


Чи түүний барьцааг нар шингэх үед буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ нь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно.


ямар ч хүнийг үл дарлан, харин өртөнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг,


Тахилын ширээ бүрийн дэргэд Тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр сунайж, Торгуулагсдын дарсыг Бурханыхаа гэрт уудаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite