Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:22 - Ариун Библи 2013

22 Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:22
23 Referans Kwoze  

Сайныг үйлдэхийг сурцгаа. Шударга ёсыг мэтгэ. Дарлагдагсдыг тэтгэ. Өнчнийг өмөөр. Бэлэвснийг өмгөөл.


Чи ирмэл хүн юмуу өнчин хүмүүс дээр шударга шүүлтийг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.


Тэргүүлэгчид чинь тэрслэгчид, хулгайчдын хамсаатан Тэд бүгд хахуульд дурлагч, шан харамж хөөцөлдөгсөд. Өнчнийг тэд өмөөрдөггүй, Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.


Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.


Бэлэвснийг болон өнчнийг, ирмэл хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг, зүрхэндээ мууг бүү төлөвлө.”


Дунд чинь эцэг эхийг үл тоомсорлов. Дунд чинь ирмэл хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан.


Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Ард түмний минь үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулмуй. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг олз болгон, Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.


“Ирмэл, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг.


Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс гаргаж авсныг санаж яв. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна.


Хэрэв ядуусыг би хүслээс нь татгалзуулж, бэлэвсэн эмэгтэйн нүдийг цөхрөлд учруулж,


Эртний хил хязгаарыг бүү өөрчил. Өнчин хүний газарт түрж бүү ор.


Тэднийг өмгөөлөх Золигч хүчтэй Тэр чамтай тэдний өмнөөс зарга хэлцэнэ.


та нар ирмэл хүмүүсийг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу буюу сүйрэл уруугаа явахгүй бол


та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутаг болох энэ газарт Би та нарыг суулгана.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Үл бүтэх бодол зүрхэндээ тээхээс болгоомжил! “Өр авлага цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд гэм нүгэл болно.


Ингэснээрээ ядуусын хашхирааныг Түүнд сонсогдоход тэд хүргэсэн бөгөөд Тэрээр зүдрэгч хүмүүсийн хашхирах дууг сонсдог болой.


Харин Та харсан билээ. Учир нь мутраараа хариулахын тулд Та зовлон зүдүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу нэгэн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.


ЭЗЭНий тэнгэрэлч Эмээгчдийнх нь эргэн тойронд байж Тэднийг чөлөөлнө.


Тэдний хэргээр заргалдагч нь ЭЗЭН Тэднийг тоногсдыг Тэр тононо.


[Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар удаан залбирах дүр үзүүлж бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг тул илүү хүнд шийтгэл хүлээнэ.]


Swiv nou:

Piblisite


Piblisite