Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:21 - Ариун Библи 2013

21 Ирмэл хүнийг бүү гадуурх, бүү дарангуйл. Учир нь та нар Египетийн нутагт ирмэл хүмүүс байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:21
22 Referans Kwoze  

Та нар Египет нутагт ирмэл хүн байсан. Тиймээс ирмэл хүнийг хайрла.


Чи ирмэл хүнийг бүү дарангуйл. Та нар ч Египет газарт ирмэл хүмүүс байсан учраас ирмэл хүний сэтгэлийг мэднэ.


Нутагт чинь ирмэл хүн та нартай хамт суурьших аваас түүнийг бүү дарла.


Бэлэвснийг болон өнчнийг, ирмэл хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг, зүрхэндээ мууг бүү төлөвлө.”


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


та нар ирмэл хүмүүсийг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу буюу сүйрэл уруугаа явахгүй бол


Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Учир нь та нар тэдний газар нутагт ирмэл хүмүүс байсан.


Хэрэв ах дүү чинь ядуурч, та нарын хажууд өөрийгөө тэтгэх боломжгүй болох аваас та нар түүнийг ирмэл хүн буюу түр суугчийн адил тэтгэн өөрсөдтэйгөө хамт амьдруул.


—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар! Мөн ирмэл хүн, өнчин эсвэл бэлэвсэн хүнд буруугаар бүү ханд, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга!


Чи Египетийн нутагт боол байснаа, Бурхан ЭЗЭН чинь чамайг гаргаж авсныг санаж яв. Тиймээс би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.


Хөршөө бүү мөлж, бүү дээрэмд. Хөлсний хүний цалин хөлс өглөө болтол бүхэл шөнөжингөө чамд үлдэх ёсгүй.


Та нартай хамт суурьших ирмэл хүн та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египет нутагт ирмэл хүмүүс байсан билээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Би тэр үед шүүгчдэд чинь тушааж “Та нар ах дүүсийнхээ хоорондох хэргийг сонсоод, нутгийн ах дүүс ч бай, ирмэл хүн ч бай, хүмүүсийн хоорондох хэргийг зөв шүү.


Тэр боол танай аль нэгэн хотын дотроос өөртөө таатай хэмээн сонгож авсан газартаа та нар дунд чамтай хамт амьдран сууг. Түүнийг бүү дарамтал.


“Ирмэл, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


ЭЗЭН, ирмэл хүмүүсийг хамгаалж, Эцэггүй болоод бэлэвснийг тэтгэдэг, Харин гэм буруутнуудын замыг тахирлуулдаг.


Дунд чинь эцэг эхийг үл тоомсорлов. Дунд чинь ирмэл хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан.


Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг.


Чи ирмэл хүн юмуу өнчин хүмүүс дээр шударга шүүлтийг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.


Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж, Анд найзаа арилжих байсан.


Сайныг үйлдэхийг сурцгаа. Шударга ёсыг мэтгэ. Дарлагдагсдыг тэтгэ. Өнчнийг өмөөр. Бэлэвснийг өмгөөл.


Swiv nou:

Piblisite


Piblisite