Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:20 - Ариун Библи 2013

20 ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг тонилгох ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:20
20 Referans Kwoze  

Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг Миний нэрээр дураараа ярих эсвэл өөр бурхдын нэрээр ярих эш үзүүлэгч байвал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн.


ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд өгөв. Израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн сүйрүүлэв. Тэр газрын нэрийг Хорма гэж дуудах болжээ.


Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж тахил өргөөд, “Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан та нарын бурхан энэ юм” гэцгээж байна гэв.


Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Учир нь тэд бурхдаа даган завхайрч, бурхдадаа тахил өргөх үед хэн нэгэн нь чамайг урьж тэр тахилаас нь чи идэх вий.


Ингэснээр тэд садарлан дагадаг ямаан шүтээнүүддээ цаашид өөрсдийн тахилуудыг нядлан тахихгүйн тулд энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх зарлиг болой» хэмээв” гэж хэлэв.


Елиа тэдэнд —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгийг ч зугтаалгаж болохгүй гэв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон голын дэргэд аваачиж, тэнд тэднийг алав.


Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд —Дотогш ороод тэднийг цохигтун. Нэг ч хүн зугтах ёсгүй гэв. Тэд илдний ирээр тэднийг хядав. Харгалзагчид ба хааны түшмэд бүгдийг гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөөнд оров.


Харин Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй үхэх ёстой байв.


Би тэдэнд “Хүн бүр чинь нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би Бурхан ЭЗЭН чинь мөн” гэж айлдав.


Чи ирмэл хүнийг бүү дарангуйл. Та нар ч Египет газарт ирмэл хүмүүс байсан учраас ирмэл хүний сэтгэлийг мэднэ.


Нутагт чинь ирмэл хүн та нартай хамт суурьших аваас түүнийг бүү дарла.


Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг.


Тэднээс төрсөн гурав дахь үеийн хөвгүүд ЭЗЭНий чуулганд орж болно.


Чи ирмэл хүн юмуу өнчин хүмүүс дээр шударга шүүлтийг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite