Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 21:26 - Ариун Библи 2013

26 Хэрэв хүн боолоо эсвэл шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээх аваас нүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Хэрэв хүн өөрийн боол, эсвэл шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээвэл нүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.

Gade chapit la Kopi




Гэтлэл 21:26
14 Referans Kwoze  

Эзэд ээ, та нар тэнгэрт бас Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.


Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мөн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл.


Ингэснээр дэлхий дээрх хүмүүсээс Дахин давтан сүрдэхгүй болгож Өнчин хийгээд хэлмэгдсэн хүнийг зөвтгөөч.


Харин Та харсан билээ. Учир нь мутраараа хариулахын тулд Та зовлон зүдүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу нэгэн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.


Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг. Зовогсдын хашхирахыг Тэрээр үл мартдаг.


Бие махбод маань бидний ахлагч нарын бие махбодтой адил, хүүхдүүд маань тэдний хүүхдүүдтэй адил бус уу. Гэсэн ч харцгаа, бид болохоор хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийнэ боолчлогдож байна. Бид яаж ч чадахгүй байгаа. Учир нь тариан талбай, усан үзмийн талбай маань бусдынх болжээ” гэж хэлэгсэд ч байв.


Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Хэрэв хүн боолоо эсвэл шивэгчнээ саваагаар цохиж, тэр боол гарт нь үхвэл эзэн нь шийтгүүлэх ёстой.


түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө.


Мөн хэрэв боол эсвэл шивэгчнийхээ шүдийг булга цохивоос шүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.


нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр,


Swiv nou:

Piblisite


Piblisite