Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 21:2 - Ариун Библи 2013

2 Хэрэв чи еврей боол худалдан авбал тэр зургаан жил зарцлагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэрээр төлөөсгүйгээр чөлөөлөгдөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хэрэв чи еврей боол худалдан авбал, тэр зургаан жил зарагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэр хөлс мөнгө төлөлгүйгээр чөлөөлөгдөнө.

Gade chapit la Kopi




Гэтлэл 21:2
18 Referans Kwoze  

Зарц чинь чамд зургаан жилийн турш зарцлагдахдаа хөлсний хүнээс хоёр дахин илүү байсан учраас чи түүнийг чөлөөлж явуулах нь хэцүү гэж бүү бод. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний хийх бүх зүйлд чамайг ивээнэ.


Харин мөнгөөр худалдаж авсан боол бүр хозлуулсныхаа дараа үүнээс идэж болно.


Би тэдэнд —Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүс нараа чадах чинээгээрээ төлөөс гарган чөлөөлсөн атал та нар ах дүүсээ өөрсдийнхөндөө худалдаж байна гэнэ үү? Тэгээд бидний хэн нь хэндээ төлөөс төлөн тэднийг чөлөөлөх болж байна гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй.


Мосе тэдэнд тушаан хэлсэн нь —Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан баярын үеэр,


Долоон жил тутамд жилийн эцсээр чи өр авлагаа цуцал.


Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө өөрийг нь худалдах ёстой.


Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.


Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ.


Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.


Есав —Түүнийг Иаков гэж нэрлэдэг нь оносон бус уу? Тэр намайг хоёр ч удаа мэхэллээ. Ууган хүү байх эрхийг минь авчихаад одоо бас надад ногдох ерөөлийг минь ч тэр авчихлаа гэж хэлээд —Надад хүртээх ерөөл танд үлдээгүй гэж үү? гэсэнд


Тэнгэрийн шүүдэр, Үржил шимт газар, Арвин их үр тариа, дарсыг Бурхан чамд хайрлах болтугай!


Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна.


Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй.


Хэрэв ийм байдлаар тэр золигдоогүй байсан ч тэр болон хөвгүүд нь түүнтэй хамт эвэр бүрээдэлтийн жилд гарч явах болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite