16 Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.
16 Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
Хуурамч гэрч шийтгэлээс эс мултарна. Худалч хүн ч дутааж үл чадна.
Тэр Түүнд —Алийг нь? гэхэд Есүс —Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи худал хуурмаг бүү гэрчил.
Хэлээрээ гүтгэдэггүй, Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
Чи худал мэдүүлгэ бүү өг. Буруутантай гар барин хуурамч гэрч болж болохгүй.
Худалч уруул үзэн ядалтаа нууцлах. Мулгуу хүн базаахгүй үг тараах.
Ах дүү нар аа, бие биенээ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл ах дүүгээ шүүдэг нь хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч юм. Хэрэв чи хуулийг шүүвэл чи хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж.
садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ.
Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг.
Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд —Энэ хүн [энэ] ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа үл зогсоов.
үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,
Илүү үгтэн нууцыг задруулах. Итгэлт сүнстэн хэргийг нууцлах.
Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур.
Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН.
Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.
Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН.
Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.
Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэгч Хурц үзүүртэй сум, илд болон шийдэм мэт.