21 Мосе тэр хүнтэй хамт амьдрахаар шийдсэнд тэрээр Мосед охин Зиппорагаа өгчээ.
21 Мосе тэр хүнтэй хамт амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд Реуел өөрийн охин Зиппораг Мосед өгчээ.
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.
баян хүн дордохуйдаа сайрхаг. Учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрнө.
Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм.
Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн.
Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд, —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ.
(Мосе куш эмэгтэйтэй гэрлэсэн байсан тул) Мосегийн гэрлэсэн куш эмэгтэйн улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав.
Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт ирмэл хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.
Тэрээр охиддоо —Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг хоол идүүлэхээр дууд! гэж хэлэв.
Тэгээд Мосе тэндээс холдон, хадам эцэг Иетрогийнд буцаж очоод, түүнд —Би Египетэд байгаа ах дүү нар дээрээ буцаж очоод тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро, Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв.
Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ.
Дараа нь Мосе хадам эцэг мидиан хүн Реуелийнхээ хүү Хобабд —“Үүнийг би та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бидэнтэй хамт явагтун. Бид танд сайныг хийх болно гэв.