Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 2:10 - Ариун Библи 2013

10 Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд, —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Хүүхдийг өсөж том болоход, эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэр түүний хүү болов. Тэрээр хүүг Мосе гэж нэрлээд —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж өгүүлжээ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 2:10
11 Referans Kwoze  

Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав.


Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход нэгэн хөвгүүн төрүүлэв. —Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гээд түүнийг Самуел гэж нэрлэв.


ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Харагтун, чи жирэмсэн байна. Чи хүү төрүүлэх болно. Түүнийг Ишмаел гэж дуудна. Учир нь ЭЗЭН чиний зовлон зүдүүрийг сонссон билээ.


Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм.


Энэ нь хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм.


Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв.


Намайг Египетэд чам дээр ирэхийн өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.


Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв. —Каины алсан Абелын оронд Бурхан надад өөр нэг үр хайрлалаа гэв.


Фараоны охин түүнд —Энэ хөвгүүнийг авч, надад хөхүүлж өг. Би чамд хөлсийг нь өгнө гэлээ. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав.


Тэр дээрээс сунган, Намайг авч, их уснаас татан гаргав.


Swiv nou:

Piblisite


Piblisite