Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 19:9 - Ариун Библи 2013

9 ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, чамтай Миний ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 ЭЗЭН Мосед —Үзэгтүн, Миний чамтай ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 19:9
25 Referans Kwoze  

Чамайг зааж сургахын тулд тэнгэрээс ЭЗЭН Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн. Тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ.


Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй эвэр бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн айн цочирдов.


харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.


Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлнэ. Зөвт байдал ба шударга ёс Түүний сэнтийн суурь болой.


Бурханы байгаа түнэр харанхуйд Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.


Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн ЭЗЭН хийгээд Түүний зарц Мосед итгэв.


Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.


Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.


Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.


Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.


Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй» гэж айлдаж байна” гэлээ.


Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа Бурхан ЭЗЭНдээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.


Тэгээд Соломон Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа


Тэгээд Соломон —Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа


Энэ нь тэдний эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.


Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.


Тэгэхэд ЭЗЭН үүлэн дотор буун ирж, тэнд түүнтэй хамт зогсоод ЭЗЭНий нэрийг тунхаглав.


ЭЗЭН үүлэн багана дотор доош бууж, асрын үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон Мириам нарыг дуудсан бөгөөд тэр хоёр ч урагш гарав.


Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан Тэд Түүний өгсөн гэрчлэл ба зарлигийг сахин биелүүлсэн.


Санагтун, та нарыг Хореб ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байх үед ЭЗЭН “Ард түмнийг Над уруу цуглуул, Би тэдэнд үгээ сонсгоё! Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм” гэж надад айлдсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite