Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 17:9 - Ариун Библи 2013

9 Тиймээс Мосе, Иошуад —Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тиймээс Мосе Иошуад —Өөрсдийнхөө төлөө эрчүүдийг сонгон авч, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би гартаа Бурханы таягийг бариад, толгодын орой дээр зогсоно гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 17:9
18 Referans Kwoze  

Тэгээд Мосе, Нуны хөвгүүн Иошуатай гарч ирээд, энэ дууны бүх үгийг ард түмэнд дуудан сонордуулжээ.


Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа.


Ингээд Мосе эхнэр хөвгүүдээ авч тэдэнд илжиг унуулаад, Египет нутаг уруу буцаж явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.


Тэгэхэд ЭЗЭН түүнээс —Гарт чинь юу байна вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд


Учир нь Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай ярихгүй байхсан.


Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь өмнөөс Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.


Харин Мосегийн залуусын нэг, туслах нь байсан, Нуны хүү Иошуа —Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.


Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав.


Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа гэж Мосе нэрлэв.


Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав.


Тэгтэл ЭЗЭН, Иошуад —Гартаа байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би Аиг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав.


түүний хүү нь Нун, түүний хүү нь Иошуа билээ.


Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь.


Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт ЭЗЭН, Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосег хуаран уруу буцах болгонд харин түүнд үйлчлэгч залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.


Ефраим овгоос Нуны хүү Хошеа,


ЭЗЭН, Мосед —Нуны хүү Иошуаг ав, түүний дотор сүнс бий. Түүний дээр гараа тавигтун.


Иошуа бүх дайчин эрчүүдтэй хамт Аи уруу довтлохоор хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг хүчит эрсийг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite