8 Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав.
Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Амалекийг шийтгэнэ. Учир нь Израилийг Египетээс гарах замд тэд түүний эсрэг довтолсон юм.
Есавын хүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд билээ.
Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг уруу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ.
Тэрээр Амалек уруу хараад зүйр зөнгөө хэлжээ —Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч, төгсгөл нь сүйрэл болно гэлээ.
Гебал, Аммон болон Амалек, Филист, Тирийн оршин суугчид дээр
ахлагч Кора, ахлагч Гатам, ахлагч Амалек нар юм. Эдгээр нь Едомын нутагт Елифазаас гарсан ахлагчид бөгөөд Адагийн хөвгүүд болой.
Дараа нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудаллав. Тэнд хотол түмэнд уух ус байсангүй.
Давид хүмүүсийнхээ хамт явж гешурчуудыг, гирзичүүдийг бас амалекчуудыг дайран тонов. Тэд Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар газар нутгийн эртний оршин суугчид байжээ.
Тэгээд тэд буцаж Ен-мишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазон-тамарт сууж байсан аморичуудыг бут цохив.
Амалекчууд Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд нь уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эрэг болон Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.
Израиль тариа тарих үед мидианчууд нь амалекчууд ба дорнын хөвгүүдийн хамт тэдний эсрэг довтлон ирдэг байлаа.
Тэр эр зориг гарган амалекчуудыг устгаж, Израилийг дээрэмчдийн гараас аврав.