Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 17:7 - Ариун Библи 2013

7 Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд —ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? гэж ЭЗЭНийг сорьсон юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд, —ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? хэмээн ЭЗЭНийг сорьсон юм.

Gade chapit la Kopi




Гэтлэл 17:7
21 Referans Kwoze  

Зовлон шаналан дотор Чи хашхирсан бөгөөд Би чамайг мултруулав. Аянгын нууц газраас чамд хариу өгч Чамайг Мерибагийн усны дэргэд Би туршсан. Села


Мерибад болсны адил, Цөлд Массагийн өдөр болсны адил та нар зүрхээ бүү хатууруул.


Энэ ус нь Мерибагийн ус бөгөөд тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй тэрсэлдэж, Тэр тэдэнд үүгээр Өөрийн ариуныг нотолсон юм.


Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн.


Ард олон Мосетой маргалдан —Бидэнд уух ус өг гэсэнд Мосе тэдэнд —Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв.


Та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт Аарон орохгүй. Харин өөрийн ард олон уруу аваачигдах болно.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд —ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэдлээ. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг итгэмжгүй харш юм үйлдээгүй ба та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн тэднийг хаяж, нүүрээ тэднээс буруулахад тэд бусдын хоол болно. Элдвийн гамшиг, хор хөнөөлүүд тэдэн дээр олноор буух тэр цагт “Энэ хор хөнөөлүүд бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж тэд хэлэх болно.


Тэрээр —Эзэн минь, хэрэв одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол гуйж байна. Хэдийгээр ард түмэн ийм зөрүүд боловч Эзэнийг минь бидний дунд хамт явуулж, бидний хилэнц нүглийг уучилж, биднийг Өөрийнхөө эзэмшил болгон аваач гэж хэлэв.


Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн,


Учир нь Зиний цөлд усны дэргэд хотол түмний мэтгэлцэн байх үед тэдний нүдний өмнө Намайг ариунаар харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн гэв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн дэргэдэх Мерибагийн ус байлаа.)


Та нар Массад сорьсон шигээ, Бурхан ЭЗЭНээ бүү сорь.


Левийн тухай тэр хэлэв. —Таны Туммим, Таны Урим нь Таны бишрэлт хүнд байх болтугай! Та түүнийг Массад туршиж, Мерибагийн усны дэргэд түүнтэй маргалдсан билээ.


Өөрсдөдөө хоол хүнсийг гуйснаар Зүрхэндээ Бурханыг тэд сорьсон.


Хүмүүс ээ, Намайг та нарт гэрчилж байхад сонсогтун. Израиль аа, чи Намайг сонссон ч болоосой!


Тэд бас Мерибагийн их усны дэргэд хилэгнэхэд хүргэсэн Түүнийг хилэнг өдөөсөн бөгөөд Тэднээс болж Мосе хэцүүдсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite