Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 17:6 - Ариун Библи 2013

6 Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлдэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 17:6
24 Referans Kwoze  

бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв.


Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж, Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гаргаж өгсөн. Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.


өргөн уудам, аймшигт цөл дундуур, хорт галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй улайдмал газраар удирдан дагуулж, чамд цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ.


Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарч, Хуурай газруудаар гол мэт урссан.


Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд


Тэрээр хадыг усан цөөрөм, Цахиур чулууг ундарга ус болгосон.


Бурханы хотыг, Хамгийн Дээд Нэгэний Ариун оршихуйг баясгадаг урсгалт гол бий.


Харагтун, Тэрээр ус урстал хадыг цохиж, Голыг цутгасан хэдий ч Талх өгч бас чадах болов уу? Тэрээр ард түмэндээ мах бэлтгэж өгнө гэж үү?” хэмээсэн.


Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.


Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд


Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй. Тэр тэдний төлөө хаднаас ус урсгаж, Тэрээр хадыг хагалан ус оргилуулсан.


Аарон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд хэлэхэд тэд цөл уруу хартал, ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв.


Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


Таягаа ав. Чи өөрийн ах Ааронтай хамт даяар хотол түмнийг цуглуулаад, ус гаргуулахаар тэдний нүдний өмнө хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, даяар хотол түмэн ба тэдний мал амьтныг услагтун гэв.


Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэг хоног явдаг.


Горхи ба булгийг тасалж Хүчит урсгалуудыг Та ширгээсэн.


Өөрсдөдөө хоол хүнсийг гуйснаар Зүрхэндээ Бурханыг тэд сорьсон.


Зовлон шаналан дотор Чи хашхирсан бөгөөд Би чамайг мултруулав. Аянгын нууц газраас чамд хариу өгч Чамайг Мерибагийн усны дэргэд Би туршсан. Села


Swiv nou:

Piblisite


Piblisite