Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 17:5 - Ариун Библи 2013

5 Тэгэхэд ЭЗЭН, Мосед —Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулаад яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэгэхэд ЭЗЭН Мосед —Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулан яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 17:5
8 Referans Kwoze  

Хүний хүү, тэднээс бүү ай. Хэдийгээр өргөст халгай, сундуу чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч тэд тэрслүү гэр тул үгсээс нь чи бүү ай, царайнаас нь чи бүү эмээ.


Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.


Тэд дуу хоолойг чинь сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаанд очоод, “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.


Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


Горхи ба булгийг тасалж Хүчит урсгалуудыг Та ширгээсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite