Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 17:14 - Ариун Библи 2013

14 ЭЗЭН, Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн дороос бүрэн арилгана гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 ЭЗЭН Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос бүрэн арилгана гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 17:14
30 Referans Kwoze  

Дараа нь Мосед ЭЗЭН —Чи энэ үгсийг бичиж ав. Учир нь энэ үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв.


Давид үүрийн гэгээнээс дараа өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуугаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй.


Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг уруу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ.


Тэдгээр нь Арам, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.


Тэрээр Амалек уруу хараад зүйр зөнгөө хэлжээ —Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч, төгсгөл нь сүйрэл болно гэлээ.


Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, Түүний нэр хаана ч байхгүй болдог.


Мосе, ЭЗЭНий бүх үгийг бичиж тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босож уулын бэлд тахилын ширээ бас Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр чулууг босголоо.


Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.


Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.


Зөвтийн дурсамж нь ерөөл. Буруутын нэр нь ялзрал.


Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд Та тэдний хотуудыг нураасан агаад Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.


Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой! Тэд номд буулгагддаг ч болоосой!


бид дахин Таны тушаалуудыг зөрчиж, эдгээр жигшүүрт зүйлсийг үйлдэгч ард түмнүүдтэй ураг төрөл болно гэж үү? Биднийг нэг ч үлдэгсэдгүй, нэг ч зугтагсадгүй болтол бүү устгаач. Та бидэндээ ингэтлээ бүү хилэгнээч.


оргож зугтсан амалекийн үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.


Саулыг өөд болсны дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ Зиклагт хоёр хоног байв.


ЭЗЭН таныг аян замд илгээн “Явж, нүгэлтэн амалекчуудыг устган тэднийг бүрмөсөн устаж дуустал тэдэнтэй тулалд” гэсэн.


та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы ус таслагдаж байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.


Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилчид болон Израилийн бүх ахмадуудад өгөв.


ЭЗЭНий тушаалаар тэдний аян замын дагуу Мосе тэдний нүүж буусан газруудыг тэмдэглэсэн бөгөөд тэдний нүүж буусан газруудын дагуух аян зам нь энэ юм.


Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав.


ЭЗЭН, Мосед —Миний эсрэг нүгэл үйлдсэн хэн ч бай түүнийг Би номоосоо арилгана.


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич.


Тэдний дундаас Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж,


“Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний чамд айлдсан бүх үгийг номд бич.


Swiv nou:

Piblisite


Piblisite