Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 16:4 - Ариун Библи 2013

4 ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 ЭЗЭН Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуул. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.

Gade chapit la Kopi




Гэтлэл 16:4
17 Referans Kwoze  

бүгд адилхан сүнслэг хоол идэж,


Гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч, Тэнгэрийн талхаар тэднийг хангасан.


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


Мосе ЭЗЭНд хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө зарлиг, шийдвэрийг өгч, тэднийг сорив.


Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж, Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гаргаж өгсөн. Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.


Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар цөлд чамайг хооллож байсан билээ.


Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач.


Хоосон хуурмагийг, худал үгийг Хол байлгаач, надаас. Ядуурлыг ч, баян тарган байдлыг ч Надад бүү өгөөч, Ногдох хувь минь болох талхаар намайг тэжээгээч.


Учир нь тэдний талаар гаргасан хааны тушаал байсан ба дууны удирдагчдад өдөр өдрийн хатуу дүрэм байв.


ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.


Өдөр тутмын минь талхыг Өдөр бүр бидэнд өгөөч.


Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биенээсээ —Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд —Энэ нь та нарт идүүлэхээр ЭЗЭНий өгсөн талх юм.


Гэлээ ч дээр буй үүлсэд Тэр тушаан Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон.


Тэдэнд зааварчлахын тулд Та сайн Сүнсээ өгөв. Та маннагаа тэдний амнаас салгасангүй. Та тэднийг ундаасахад ус өгсөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite