Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 16:20 - Ариун Библи 2013

20 Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрчээ. Мосе тэдэнд уурлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрсөн. Мосе тэдэнд уурлав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 16:20
13 Referans Kwoze  

Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.


Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг.


Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.


Тэгээд Тэр тэдэнд —Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв.


Есүс хараад зэвүүцэж, тэдэнд —Хүүхдүүдэд зөвшөөрч, Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм.


Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.


Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж.


Тэгтэл Мосе ихэд уурлан, ЭЗЭНд —Тэдний өргөлд харцаа бүү хандуулаач! Би тэднээс ганц ч илжиг аваагүй, тэдний хэнд нь ч би хор учруулаагүй гэлээ.


(Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн байлаа.)


Мосе тэдэнд —Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэллээ.


Тэд өглөө бүр, хүн бүхэн идэх хэмжээгээрээ түүнийг хураадаг байв. Харин нар дээшлэн халуу шатахад тэр нь хайлдаг байлаа.


Тэд Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд тэр нь өмхийрч өтсөнгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite