Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 15:8 - Ариун Библи 2013

8 Хамрын тань амьсгал усыг бөөгнөрүүлж, Овоо мэт болсон давалгаа урсахаа умартан, Оёоргүй гүн далайд өтгөрөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Таны хамрын амьсгалаар ус бөөгнөрч, урсгал ус овоо мэт босож, далайн гүн дэх уснууд царцсан.

Gade chapit la Kopi




Гэтлэл 15:8
13 Referans Kwoze  

Тэд Бурханы амьсгалаар мөхөж, Тэд Түүний уур хилэнгийн цохилтод идэгддэг юм.


Далайг хувааж, тэднийг дундуур нь гатлуулж, Их усыг ч овоо мэт Тэр зогсоосон.


Дараа нь хуульгүй нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, ирэлтийн төрхөөрөө арилгана.


Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө.


Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.


ЭЗЭНий зэмлэлд хийгээд Хамрынх нь амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарав.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гэв.


Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.


Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд тавигдан зогсмогц, Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв.


Тэрээр далайн усыг овоо адил Хамтад нь цуглуулнам. Гүний усыг агуулахад хуримтлуулнам.


Та морьдоороо далай тэнгисийн дээр, Их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ.


дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотын хавьд, нэлээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн эсрэг талаас гатлан гарав.


Swiv nou:

Piblisite


Piblisite