5 Их ус тэднийг бүрхсэн юм. Гүн уруу тэд чулуу мэт живэн одсон юм.
5 Их ус тэднийг бүрхсэнд, тэд гүн уруу чулуу шиг далдрав.
Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан
Салхиа Та үлээн, далайг тэдэнд нөмөргөв. Их усанд тэд тугалга мэт живэв.
Ус буцан ирж, тэрэгт цэрэг ба морин цэргүүд буюу израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд тэднээс нэг нь ч үлдсэнгүй.
Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд Доторх эд бараа чинь, хамаг чуулган чинь унав.
Хүчит нэгэн тэнгэрэлч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа —Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.
Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр.
Биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ. Хилэнцийг маань хөл доор гишгэчнэ. Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна.
хэлэхдээ: —Зовлон шаналангийн дундаас ЭЗЭНийг дуудахад Тэр надад хариуллаа. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад Та дууг минь сонслоо.
Айдас хүйдэс, аймшигт цочрол тэднийг нөмөрчээ. Аяа, ЭЗЭН, ард түмэн тань дайран өнгөртөл Зольсон ард түмэн тань дайран өнгөртөл Таны мутрын агуу хүч тэднийг чулуу мэт чимээгүй байлгана.
Өстнүүдийг нь ус бүрхсэн. Нэг нь ч эс үлдсэн.
Оёоргүй гүн үгүйд, оргилох булаг оргүйд би гарсан юм.