Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 15:22 - Ариун Библи 2013

22 Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.

Gade chapit la Kopi




Гэтлэл 15:22
12 Referans Kwoze  

ЭЗЭНий тэнгэрэлч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж —


Саул Хавилагаас Египетийн өмнө орших Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив.


Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэлх нутагт суурьшиж, ах дүүс хоорондоо дайсагналцан суужээ.


Тэд дуу хоолойг чинь сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаанд очоод, “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.


Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшаад, дараа нь Герарт түр зуур буудаллав.


Тэд Пи-Хахиротын өмнөөс хөдөлж тэнгисийг гатлан цөл уруу явжээ. Тэд Етамын цөлд гурван хоног аялан яваад Марад буудаллав.


Давид хүмүүсийнхээ хамт явж гешурчуудыг, гирзичүүдийг бас амалекчуудыг дайран тонов. Тэд Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар газар нутгийн эртний оршин суугчид байжээ.


Ард түмнээ хонин сүрэг мэт Мосе ба Аароны гараар Та удирдсан билээ.


Харин Өөрийн ард түмнийг Хонь шиг хөтлөн гаргаж, Хонин сүрэг мэт цөлд удирдсан.


Тэднийг айхгүй байхаар, аюулгүйгээр Тэр удирдсан. Харин дайснууд нь далайн усанд автсан.


Ард түмнээ цөлөөр дагуулсан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Дараа нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудаллав. Тэнд хотол түмэнд уух ус байсангүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite