Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 15:21 - Ариун Библи 2013

21 Мириам тэдэнд дуулан —ЭЗЭНд дуулъя! Тэр өндөрт өргөмжлөгдлөө. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаялаа гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Мириам тэдэнд хариулан —ЭЗЭНд дуулъя! Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн. Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юм гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 15:21
17 Referans Kwoze  

Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —ЭЗЭНдээ дуулнам би. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаяж Үлэмж өргөмжлөлийг Өөртөө Тэр авчээ.


Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөвт бөгөөд үнэн.


Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.


Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан алдаршуулахаар дуугаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган дуу хоолойгоо тэд өргөж, “Тэрээр сайн! Түүний хайр энэрэл үүрдийнх!” гэж ЭЗЭНийг магтан дуулах үед уг өргөө, ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.


Эмэгтэйчүүд тоглон —Саул мянгыг, Давид түмийг алав гэж дуулалдав.


Хаад аа, сонсогтун. Ноёд оо, чих тавигтун. Би ЭЗЭНд дуулна. Би, Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө.


Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав.


Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээрээ буцаж ирэхэд эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн хэнгэрэг болон хөгжмийн зэмсэг барин, дуу дуулан бүжиглэж, хөл хөөрцөг болон Саул хааныг угтав.


Эл явдлыг Гатад бүү мэдээл, Ашкелоны гудамжинд ч бүү тунхаглуул. Эс бөгөөс филистчүүдийн охидыг баярлуулах гэж үү, Хозлуулаагүйчүүдийн охидыг хөөргөх гэж үү.


Давид, ЭЗЭНий өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод бүсэлсэн байлаа.


Иаковын Бурхан, Таны зэмлэлээр Морьтон хийгээд морь нь Гүн нойронд автжээ.


Фараоны зэвсэгт тэргийг цэрэгтэй нь далайд хаягч нь Тэр билээ. Шилдэг дарга нар нь бас Улаан тэнгист живсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite