Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 15:11 - Ариун Библи 2013

11 Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ? Ариун байдалдаа сүр жавхлантай, магтаал дотор аймшиг төрүүлмээр, гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?

Gade chapit la Kopi




Гэтлэл 15:11
51 Referans Kwoze  

Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрэлээ сахидаг Тантай адил Бурхан дээр тэнгэрт, доор газар дээр үгүй билээ.


ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.


Ийм учраас Эзэн БУРХАН минь Та аугаа билээ. Учир нь Тантай адил хэн ч үгүй бөгөөд бидний чихээрээ сонссон бүхний дагуу Танаас өөр Бурхан байхгүй билээ.


Тусбүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан Ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж.


Нэг нь нөгөөгөө дуудаж —Түг түмдийн ЭЗЭН Ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна гэж байв.


“Эзэн БУРХАН! Та зарцдаа алдар цуу, хүчирхэг мутраа харуулж эхэлсэн. Таных шиг ийм бүтээл, хүчит үйлсийг үйлдэж чадах бурхан, тэнгэр газрын хаана байна вэ?


Аяа ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй, Таных шиг үйлс ч алга.


Гайхамшгуудыг үйлддэг Бурхан Та Ард түмнүүдийн дунд Хүч чадалаа мэдүүлжээ.


Өө, Эзэн, Танаас үл эмээх, нэрийг тань эс алдаршуулах хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.


“Тэгвэл та нар Намайг Хэнтэй адилтгаж, хэнтэй харьцуулах вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна.


Иешуруны Бурхан шиг өөр хэн ч алга. Тэрээр чамд туслахаар тэнгэрийг хөлөглөн унаж, огторгуйд сүр жавхлангаа бадраадаг.


Таны зам далай дундуур, Жимүүд тань их усанд байв. Гэлээ ч Таны мөрүүд эс мэдэгджээ.


Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?


Бүх яс минь “ЭЗЭН, хэн Тан шиг вэ? Хүчтэнээс зүдэрснийг, Дээрэмчдээс нь зүдэрсэн хийгээд ядууг Та аварна” хэмээмой.


Тэр —Маргааш гэж хэлэв. Мосе —Бидний Бурхан ЭЗЭН шиг нь үгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр болог.


Ирээд, Бурханы үйлсийг үз, Хүний хөвгүүдэд үйлдсэн нь сүрдэм!


“Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн Надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.


Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.


ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам.


Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгэнээс эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс эмээгтүн.


Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?


Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун.


Замаа орхиж, жимээсээ гарагтун! Израилийн Ариун Нэгэний тухай Цаашид бидэнд бүү сонсго!” гэдэг.


Учир нь бидний бамбай ЭЗЭНийх агаад Израилийн Ариун Нэгэн бидний Хаан.


Луу эрх мэдэлээ араатанд өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд —Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайтаж чадах вэ? гэцгээв.


Тийм учраас Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна.


Учир нь энэ удаа Би бүх гамшигаа чиний зүрхэнд болон чиний албат нарт, ард түмэн дээр чинь илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.


Үргэлж давлиун загнадаг тэднийг ялсан учир ЭЗЭН бол хамаг бурхдаас илүү аугаа юм гэдгийг би одоо мэдлээ гэв.


Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.


Манай Бурхан бүх бурхнаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх ёстой.


Тэрээр —Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрэлээ сахидаг Тантай адил Бурхан тэнгэрт ч, газар дээр ч үгүй билээ.


ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт. Иаковын үр удам болох та бүгд Түүнийг алдаршуул. Израилийн үр удам болох та бүгд Түүнийг хүндэтгэ.


Бурхан ЭЗЭНтэй маань Хэн нь адил өндөрт заларч,


Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун, Түүний хайр энэрэл мөнхийнх.


Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг, Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг Бурхан тан шиг нь хэн байх вэ? Нигүүлслийг хайрлагч Тэрээр Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.


Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд мэлхийнүүд гарч ирээд Египет нутгийг бүрхэв.


Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарт үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн.


Та газрыг доргиож хагалсан. Газар хөдөлж байгаа тул Цөмөрхийг нь нийлүүлээч.


ЭЗЭНий үйлсийг би санана, Эрт үеийн гайхамшгуудыг тань үнэхээр санана.


Учир нь Та аугаа бөгөөд гайхамшгийг үйлддэг. Та бол Бурхан, Та ганцаараа.


Учир нь Би Бурхан, өөр байхгүй. Би Бурхан. Надтай ижил нь үгүй учраас Өнө урьдын, эртний зүйлсийг санагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite