Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 14:8 - Ариун Библи 2013

8 ЭЗЭН, Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 ЭЗЭН Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа.

Gade chapit la Kopi




Гэтлэл 14:8
21 Referans Kwoze  

Израилийн ард түмний Бурхан, эцэг өвгөдийг маань сонгож, Египет нутагт харийнх байхад нь тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр тэднийг тэндээс гаргасан.


Тэд анхны сард буюу анхны сарын арван таванд Рамесесаас аян замдаа хөдөлжээ. Алгасалын дараагийн өдөр Израилийн хөвгүүд бүх египетчүүдийн нүдний өмнүүр зоригтойгоор гарчээ.


ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, аугаа их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа биднийг Египетээс гарган авсан билээ.


Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.


Үүнийг гартаа тэмдэг болгон нүднийхээ хооронд сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.


ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.


Учир нь надад хандсан нигүүлсэл тань агуу бөгөөд Та сүнсийг минь Үхэгсдийн орны гүнээс аварсан.


Гэвч дайсны өдөөн хатгалгад түгшиж байна. Өстнүүд нь буруугаар ойлгож, «Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”


Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египет газраас байлдааны бэлтгэлтэй гарлаа.


Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.


ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй.


ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсанд тэр тэднийг явуулахыг хүссэнгүй.


Зургаан зуун шилдэг тэрэгт цэрэг болон Египетийн бүх тэрэгт цэргийг тусбүрийнх нь даргатай хамт тэр авав.


Харин Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэрэг, түүний тэрэгт цэрэг болон морин цэргүүдээр дамжин алдарших болно.


“Хөөж бариад, олзоо хуваая. Хүсэл бахаа тэднээр хангая. Сэлэм юугаа сугалъя, сөнөг тэд бидний гарт” гэж дайсан сайрхахад


Хатуу зүрхээр тэдэнд хандаж, Хараал тань тэдний дээр байг.


Та нарыг Египет нутагт боол байлгахгүйн тулд тэндээс та нарыг гарган авчирсан Би ЭЗЭН, та нарын Бурхан. Би буулгыг чинь эвдэж, та нарыг цэх алхуулсан юм.


Учир нь ЭЗЭН тэдний зүрхийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг ямар ч өршөөлгүйгээр, бүрмөсөн устгахын тулд байв.


Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгт цэрэгтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишоны зүг та нар уруу явуулж, та нарын гарт өгнө” гэв гэж хэлүүлэв.


Ард түмнээ баяр хөөртэй нь, Сонгосон хүмүүсээ баярын уухайтай нь Тэр гарган авчирсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite