Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 14:31 - Ариун Библи 2013

31 Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн ЭЗЭН хийгээд Түүний зарц Мосед итгэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

31 Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭН болон Түүний зарц Мосед итгэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 14:31
18 Referans Kwoze  

Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилын Канаад үйлдэж алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.


Мариагийнд ирсэн иудейчүүд дундаас олон хүн Есүсийн үйлдсэнийг хараад Түүнд итгэжээ.


Чулуурхаг газар унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед бүдрэн унадаг билээ.


Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам.


Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа Бурхан ЭЗЭНдээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.


ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, чамтай Миний ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.


Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.


Симон ч бас итгэсэн бөгөөд баптисм хүртээд Филипийг дагах болж, гайхамшиг болон тэмдгүүд үйлдэгдэхийг хараад, гайхаж хоцордог байв.


Тийнхүү ЭЗЭНийг Самуел дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга дуутай бороо оруулав. Бүх ард олон ЭЗЭН ба Самуелаас ихэд айжээ.


Учир нь хожим яригдах ёстой гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгчийн хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан.


Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.


Тиймээс зогсож, та нарын нүдний өмнө ЭЗЭНий үйлдэх энэ агуу үйлсийг үзэгтүн!


Египетэд манай эцэг өвгөдийн зовлон зүдүүрийг үзэж Улаан тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг Та сонсоод,


Тэд Мосегээс эмээн түүнийг амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг Иошуагаас ч мөн эмээн түүнийг хүндэтгэхийн тулд тэр өдөр ЭЗЭН бүх Израилийн нүдний өмнө Иошуаг өргөмжилсөн билээ.


Тэднийг ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад Тэр та нарын болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, египетчүүдийн дээр тэнгисийг цутган, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээр харсан билээ. Тэгээд та нар цөлд удаан хугацаагаар амьдарсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite