Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 14:28 - Ариун Библи 2013

28 Ус буцан ирж, тэрэгт цэрэг ба морин цэргүүд буюу израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд тэднээс нэг нь ч үлдсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Ус буцан ирж, тэрэгнүүд ба морин цэргүүд, израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд, тэднээс нэг нь ч үлдсэнгүй.

Gade chapit la Kopi




Гэтлэл 14:28
16 Referans Kwoze  

Тэднийг айхгүй байхаар, аюулгүйгээр Тэр удирдсан. Харин дайснууд нь далайн усанд автсан.


Өөрийн ард түмний аврал болон Тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ. Буруу хүмүүсийн гэрийн тэргүүнийг Та цохин, Гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села


Харин Фараон ба түүний их цэргийг Улаан тэнгист сүйрүүлсэн Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Итгэлээр тэд, Улаан тэнгисийн дундуур, хуурай газраар явж байгаа юм шиг л гарсан. Египетчүүд үүнийг нь оролдоод залгиулсан.


Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан


Иудачууд цөлийн харуулын цамхаг уруу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, нэг нь ч амь гараагүй байв.


та нарын хойноос хөөж ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд ЭЗЭН живүүлэхдээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгт цэргүүдэд юу үйлдсэнийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг,


Салхиа Та үлээн, далайг тэдэнд нөмөргөв. Их усанд тэд тугалга мэт живэв.


Мосе ард түмэнд —Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.


Фараоны морь, тэрэгт цэрэг ба морин цэргүүд нь далай уруу ороход, ЭЗЭН тэдний дээр далайн усыг эргүүлж буулгав. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар гарав.


Харин Барак тэрэг ба цэргүүдийг нь Харошет-хагоим хүртэл мөшгөн хөөв. Сисерагийн цэргүүд нэг нь ч үлдэлгүй бүгд илдний ирэнд унацгаав.


Ус улам ихсэн газар дээгүүр бялхан хальж, бүхээг усны мандал дээр хөвлөө.


Тэгээд тэрэгт цэрэг, морьтон бас Иосефыг дагалдсан ба асар том хуаран болов.


Хамын нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд Сүрдмээр зүйлсийг үйлдсэн байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite