Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 14:25 - Ариун Библи 2013

25 Тэрээр зэвсэгт тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 14:25
26 Referans Kwoze  

ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв.


Чамаар Би морийг унаачтай нь нураадаг, Чамаар Би тэргийг хөлөглөгчтэй нь нураадаг,


Төмөр илднээс дайжиж чадсан түүнийг Хүрэл зэвт сум цоо хатгана.


Тэднээс битгий ай! ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм” гэж тушаасан билээ.


Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харав. Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд Баганануудын толгойг цохь. Бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Үлдэгсдийг нь Би илдээр ална. Оргогч нь үл зайлна, Зугтагч нь эс мултарна.


Хүн чонын амнаас гарч барын аманд орох, Гэртээ хариад, гараараа хана түшин могойд хатгуулах мэт буюу.


Иаковын Бурхан, Таны зэмлэлээр Морьтон хийгээд морь нь Гүн нойронд автжээ.


“Их цэргийн хаад зугтана, Тэд зугтана. Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана”


Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан.


Учир нь тэр өршөөлгүйгээр түүн уруу дайрахад Тэр хүн зугтахыг бодно.


Харин гэм буруутнуудын нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Эцсийнх нь амьсгал тэдний найдвар нь болно гэв.


Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно,


ЭЗЭН, Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэгт цэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд Сисера тэргээ хаян явган зугтаж одлоо.


Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.


Би, Фараон болон түүний тэрэгт цэрэг, түүний морин цэргүүдээр дамжин алдаршихад Намайг ЭЗЭН гэдгийг египетчүүд мэдэх болно гэж айлдав.


Дайсны хад манай Хадтай адилгүй. Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.


Бидний бүх дайсан үүнийг сонсож, эргэн тойрны маань бүх үндэстэн үүнийг хараад, тэдний ихэмсэг харц доошлов. Учир нь энэ ажил Бурханы маань дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгожээ.


ЭЗЭН бол дайчин, Түүний нэр ЭЗЭН билээ.


Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарт үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно.


Үүнтэй адил, хүний дууг ЭЗЭН сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтсан юм.


Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмрөн байв.


Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан —Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв.


Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан


Надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч, ЭЗЭН! Надтай тулалдагчидтай тулалдаач!


Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч Дуу чимээг нь үл хайхран, айлгүйгээр Олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг Түг түмдийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite