Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 14:18 - Ариун Библи 2013

18 Би, Фараон болон түүний тэрэгт цэрэг, түүний морин цэргүүдээр дамжин алдаршихад Намайг ЭЗЭН гэдгийг египетчүүд мэдэх болно гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Би Фараон болон түүний тэрэгнүүд, түүний морин цэргүүдээр дамжуулан алдаршихад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэж айлдав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 14:18
9 Referans Kwoze  

Би мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.


Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Намайг ЭЗЭН гэдгийг чи үүгээр мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болон хувирна.


Тэрээр зэвсэгт тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.


«Би Египетийн нутгийг хоосруулж, дүүрч байсан юмсаасаа тэр газар хоосорч, дээр нь амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно.


мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгосныг бас тэдний дунд үйлдсэн тэмдгүүдийг минь та нар үр хүүхэд ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Сидон оо, харагтун, Би чиний эсрэг байна. Би дунд чинь алдаршуулагдана. Би шүүлтийг гүйцэлдүүлж, Ариун гэдгээ үзүүлэхэд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Миний ард түмэн Израилийн эсрэг чи газрыг бүрхэх үүл адил дайрна. Гог оо, чамайг Би нутгийнхаа эсрэг авчрах бөгөөд чамаар Өөрийнхөө ариуныг тэдний нүдэнд толилуулах үед үндэстнүүд Намайг мэдэх болно»


Swiv nou:

Piblisite


Piblisite