15 ЭЗЭН, Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл.
15 ЭЗЭН Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл.
Тэгтэл ЭЗЭН, Иошуад —Өндийн бос. Юунд чи нүүрээрээ унаад байна вэ?
Египетэд манай эцэг өвгөдийн зовлон зүдүүрийг үзэж Улаан тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг Та сонсоод,
Мосе, ЭЗЭНд хашхиран —Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв.
ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв.
Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.
Өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан Бурхан ЭЗЭНийхээ эсрэг Израилийн хөвгүүд нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж,
Харин агуу их хүч болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн.
Эш үзүүлэгч Исаиа, ЭЗЭНд хашхирсанд Ахазын шатаар өнгөрөн буугч сүүдрийг Тэр арван алхмаар буцаав.