Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 14:11 - Ариун Библи 2013

11 Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд үхүүлэхээр авчирсан уу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?

Gade chapit la Kopi




Гэтлэл 14:11
14 Referans Kwoze  

Хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол намайг нэгмөсөн үхүүлээч. Хэрэв Таны мэлмийд би тааллыг олсон аваас гамшиг зовлонг минь надад үзүүлэлгүй даруйхан алаач гэлээ.


Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав.


Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож —Та нар ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн гэцгээв.


Мосе, ЭЗЭНд эргэж —Өө Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулав? Та юунд намайг явуулсан юм бэ?


Тэгтэл Израиль —Та нар яагаад өөрсдөө дүүтэй гэдгээ тэр хүнд хэлж, надад гай учруулав? гэсэнд


Тэд Мосе Аарон нарт —Та нар Фараон ба албат нарынх нь нүдэнд биднийг жигшүүр болгож, биднийг алуулахаар тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.


Фараон ард түмнийг явуулахад, филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан —Ард түмэн дайн үзвэл санаа урваж, Египет уруу буцах вий гэж айлджээ.


Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн,


Swiv nou:

Piblisite


Piblisite