Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 13:2 - Ариун Библи 2013

2 Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Израилийн хөвгүүдийн доторх, хүн, малын хэвлий бүрийн анхны төрөгсдийг, ууган үр бүрийг Надад ариусга. Энэ нь Минийх гэж айлдав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 13:2
19 Referans Kwoze  

Энэ нь «Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм.


Учир нь ууган бүхэн Минийх. Египет нутагт Би ууган бүхнийг цохиж устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн ууган бүхнийг Би Өөртөө ариусган зориулсан. Тэд Минийх байх ёстой. Би ЭЗЭН гэж айлдав.


Чи үхэр, хонин сүргийнхээ ууган эр төл бүрийг Бурхан ЭЗЭНдээ ариусган зориул. Чи үхрийнхээ ууган төлийг ажилд бүү зүтгүүл. Чи хониныхоо ууган төлийг бүү хярга.


ЭЗЭНд тэдний өргөдөг хүн ч бай, амьтан ч бай, бүх махбодын хэвлийг анх нээгч болгон нь чинийх болог. Гэхдээ хүний ууган үрийг чи золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой.


Анх төрөгсөд нь ЭЗЭНийх байдаг учир амьтдын ууган төлийг хэн ч ариусган зориулж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм.


Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН «Миний ууган хөвгүүн бол Израиль.


тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнс уруу ирсэн.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


ЭЗЭН, Мосед —


Харагтун, Израилийн хөвгүүдийн дунд хэвлийг анх нээгч ууган бүрийн оронд Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг Би авав. Тиймээс левичүүд Минийх байх болно.


мөн хуульд бичигдсэн шиг Бурханы маань өргөөнд үйлчилж буй тахилчид зориулан, хуульд бичигдсэн шиг хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөөнд аваачихыг үүрэг болгон авч байна.


«Үүнээс гадна, Надад төрүүлсэн хөвгүүд, охидоо чи авч, тэднийг шүтээнүүдэд идүүлэхээр тахив. Янхандах чинь хэтрээгүй юу?


Чи хүүхдүүдийг минь нядалж, тэднийг гал дундуур гарган шүтээнүүдэд өргөсөн.


Чи Бурханыг бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа.


Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилчдад хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бүх тосгоноос аравны нэгийг авах хүмүүс юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite