Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 13:16 - Ариун Библи 2013

16 Үүнийг гартаа тэмдэг болгон нүднийхээ хооронд сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Үүнийг гартаа тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 13:16
18 Referans Kwoze  

Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.


Тиймээс та нар миний энэ үгсийг зүрх, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүднийхээ хоорондох сахиус мэт байлга.


Хожим хүү чинь чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.


Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг.


ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, аугаа их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа биднийг Египетээс гарган авсан билээ.


Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.


Израилийн ард түмний Бурхан, эцэг өвгөдийг маань сонгож, Египет нутагт харийнх байхад нь тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр тэднийг тэндээс гаргасан.


ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав.


Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.


чи хүүдээ “Бид Египетэд Фараоны боол байсан юм. ЭЗЭН хүчирхэг мутраараа биднийг Египетээс авчирсан.


Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэдний эргэн тойронд байгаа ард түмний бурхдыг даган тэдэнд мөргөж ЭЗЭНийг хилэгнүүлэв.


Таны аугаа хүч болон хүчирхэг мутраараа золин аварсан ард түмэн тань, зарц нар тань тэд билээ.


Израилийг тэдний дундаас гарган авчирсан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Зүрхнээсээ үүнийг байнга уя, Хүзүүгээ үүгээр ороо.


Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган нэрээ энэ өдрийнх шиг нэр алдартай болгосон Бурхан Эзэн минь ээ, бид нүгэл үйлдэж, бурууг хийв.


Swiv nou:

Piblisite


Piblisite