Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 13:12 - Ариун Библи 2013

12 чи хэвлийг анхлан нээгч бүрийг ЭЗЭНд тусгаарла. Мал сүргийн чинь эр хүйстэй анхны төл бүр ЭЗЭНийх юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 чи хэвлий бүрийн ууган үр болон өөрт байгаа мал бүрийн анхны төлийг ЭЗЭНд зориул. Эр хүйстэн нь ЭЗЭНийх юм.

Gade chapit la Kopi




Гэтлэл 13:12
17 Referans Kwoze  

ЭЗЭНд тэдний өргөдөг хүн ч бай, амьтан ч бай, бүх махбодын хэвлийг анх нээгч болгон нь чинийх болог. Гэхдээ хүний ууган үрийг чи золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой.


Анх төрөгсөд нь ЭЗЭНийх байдаг учир амьтдын ууган төлийг хэн ч ариусган зориулж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм.


Хэвлийг анх нээгч бүхэн, мал сүргийн чинь үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх.


Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, бүх хандив дотроос чинь төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Гэрийн чинь дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.


Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав.


Чи үхэр, хонин сүргийнхээ ууган эр төл бүрийг Бурхан ЭЗЭНдээ ариусган зориул. Чи үхрийнхээ ууган төлийг ажилд бүү зүтгүүл. Чи хониныхоо ууган төлийг бүү хярга.


Ургацынхаа элбэг дүүрнээс, усан үзмийнхээ шахуургаас өргөх өргөлөө чи бүү хойшлуул. Чи хөвгүүдийнхээ ууганыг Надад өгөх ёстой.


Учир нь Израилийн хөвгүүдийн дундах, хүн, малын доторх аливаа ууган нь Минийх. Египет нутагт бүх ууганыг устгасан тэр өдөртөө Би тэднийг Өөртөө ариусгасан болой.


Харагтун, Израилийн хөвгүүдийн дунд хэвлийг анх нээгч ууган бүрийн оронд Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг Би авав. Тиймээс левичүүд Минийх байх болно.


Энэ нь «Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм.


ЭЗЭН, Мосед —


«Үүнээс гадна, Надад төрүүлсэн хөвгүүд, охидоо чи авч, тэднийг шүтээнүүдэд идүүлэхээр тахив. Янхандах чинь хэтрээгүй юу?


Чи Бурханыг бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа.


Харин илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган бүрийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.


Учир нь ууган бүхэн Минийх. Египет нутагт Би ууган бүхнийг цохиж устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн ууган бүхнийг Би Өөртөө ариусган зориулсан. Тэд Минийх байх ёстой. Би ЭЗЭН гэж айлдав.


мөн хуульд бичигдсэн шиг Бурханы маань өргөөнд үйлчилж буй тахилчид зориулан, хуульд бичигдсэн шиг хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөөнд аваачихыг үүрэг болгон авч байна.


Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилчдад хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бүх тосгоноос аравны нэгийг авах хүмүүс юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite