Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 12:8 - Ариун Библи 2013

8 Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой.

Gade chapit la Kopi




Гэтлэл 12:8
20 Referans Kwoze  

Чи Миний тахилын цусыг исгэх хөрөнгөтэй хамт бүү өргө. Алгасал баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.


Чи ЭЗЭН Бурханыхаа сонгосон газарт түүнийг шарж идээд, өглөөгүүр майхан уруугаа буцаад яв.


Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


Чи Миний тахилын цусыг исгэсэн юмтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул.


Долоон өдрийн турш исгээгүй талх идэж, өөртөө болон бүх хил хязгаарынхаа дотор та нар исгэх хөрөнгийг бүү байлга.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов.


Та нар үлэмж зовлон дор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон.


Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.


Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ.


Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай ба садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.


Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.


Мөн үлдсэн талхаараа талархлын өргөл өргө. Сайн дурын өргөлүүдийг зарлан тэднийг сонсго. Учир нь Израилийн хөвгүүд та нар Үүндээ дуртай ажээ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан.


Аль ч хэсгийг нь түүхийгээр эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин толгой, гуяыг нь гэдэс дотортой нь галд шарж ид.


Ингээд тэд Алгасалын хургануудыг зааврын дагуу гал дээр шарж, ариун өргөлийг сав, тогоо, түмпэнд чанаад, бүх ард түмний хөвгүүдэд түргэхэн шиг аваачжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite