Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 12:43 - Ариун Библи 2013

43 ЭЗЭН, Мосе Аарон нарт —Алгасалын зарлиг ийм байна. Ямар ч гаднын хүн үүнээс идэж болохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

43 ЭЗЭН Мосе, Аарон нарт —Дээгүүр Өнгөрөх баярын ёс нь ийм байна. Ямар ч харь хүн үүнээс идэж болохгүй.

Gade chapit la Kopi




Гэтлэл 12:43
9 Referans Kwoze  

Хэрэв та нартай хамт байгаа ирмэл хүн Алгасалыг ЭЗЭНд тэмдэглэхийг хүсвэл бүх эр хүйстэн нь хозлуулсныхаа дараа л үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно. Харин хозлуулаагүй ямар ч хүн үүнээс идэж болохгүй.


Хэрэв ирмэл хүн та нарын дунд түр сууж байгаад ЭЗЭНд Алгасалыг сахих аваас тэр үүнийг Алгасалын зарлиг, хууль цаазынх нь дагуу хийх ёстой. Ирмэл хүнд ч нутгийн уугуул хүнд ч та нар нэг л зарлигтай байх ёстой” гэж хэл хэмээн айлдлаа.


Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой.


Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа.


Ямар ч гаднын хүн ариун зүйлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч эсвэл хөлсний хүн нь ариун зүйлээс идэж болохгүй.


Тэгтэл Бурханы хүн, Елид ирж —ЭЗЭН айлдахдаа “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрт байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?


Ард түмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Алгасалын зоогийг заавраас гадуур идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран —Сайн ЭЗЭН хүн бүрийг уучлаг.


Тухайлбал та нар зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй гаднынхныг ариун газарт минь байлгахаар тэнд оруулж, түүгээр ч барахгүй Миний хүнс, өөх, цусыг өргөх үедээ өргөөг минь бузарласан бөгөөд хамаг жигшүүрээрээ тэд гэрээг минь хүчингүй болгов.


Гэвч тахилчийн охин нь бэлэвсрэх эсвэл хөөгдөх ба үр хүүхэдгүй, залуу үеийнх шигээ эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэрээр эцгийнхээ хоолноос идэж болно. Харин ямар ч гаднын хүн түүнээс идэх ёсгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite