Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 12:29 - Ариун Библи 2013

29 Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

29 Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо.

Gade chapit la Kopi




Гэтлэл 12:29
27 Referans Kwoze  

Египетийн бүх ууганыг, Хамын майхан дахь чадлынх нь охийг цохисон.


Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв.


Египетийн уугануудыг, Хүн, амьтныхыг аль алиныг нь цохисон.


Нутгийнх нь бүх ууган хөвгүүдийг, Тэдний хүчний анхны үр жимсийг Тэрээр цохин унагаасан.


Египетийн ууган хүүхдүүдийг хороосон Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Учир нь Израилийн хөвгүүдийн дундах, хүн, малын доторх аливаа ууган нь Минийх. Египет нутагт бүх ууганыг устгасан тэр өдөртөө Би тэднийг Өөртөө ариусгасан болой.


Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН.


Итгэлээр тэр, Алгасалыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм.


Тэгэхэд египетчүүд ЭЗЭНий устгасан ууган бүрийг оршуулж байв. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр шүүлт буулгасан билээ.


Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа хэвлийг анх нээгчдийг, хүний ууганаас авахуулаад малын ууган бүрийг хүртэл ЭЗЭН үхүүлсэн. Тиймээс би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл.


тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнс уруу ирсэн.


Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.


Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс дээш гаргахад, Иеремиа харуулын хашаанд үлдэв.


Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгажээ. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шаварт шигдэв.


Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй.


Тэд гяндан дахь хоригдлууд мэт Хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно. Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.


Хормын дотор тэд үхэцгээж, Хүмүүс шөнө дунд ч сэгсрэгддэг, өнгөрөн оддог бөгөөд Хүчтэнүүд ч хүний гараар бус авагддаг.


Учир нь ууган бүхэн Минийх. Египет нутагт Би ууган бүхнийг цохиж устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн ууган бүхнийг Би Өөртөө ариусган зориулсан. Тэд Минийх байх ёстой. Би ЭЗЭН гэж айлдав.


Дараагийн өдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй.


Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.


Тэрээр хилэнгийнхээ замыг тэгшилсэн. Сэтгэлийг нь үхлээс хэлтрүүлээгүй, Амийг нь Тэрээр гай гамшигт тушаасан.


Түүний өмнө тахал явж, Араас нь сүйрэл гамшиг дагадаг.


Мөн тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ. Түүний дараа тэд их эд юмтай гарч ирнэ.


ЭЗЭН, Мосед —Би бас нэг гамшгийг Фараон дээр болон Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөж гаргана.


Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, Чамтай маргалдагчид сөнөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite