Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 12:27 - Ариун Библи 2013

27 та нар “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм. Учир нь Тэрээр Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж египетчүүдийг цохин харин бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доор бөхийн мөргөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 та нар “Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баярын тахил юм. Тэр египетчүүдийг цохих үедээ Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрч нарын дээгүүр өнгөрч, бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доош мэхийн, хүндэтгэн мөргөв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 12:27
18 Referans Kwoze  

Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.


Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой.


Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан.


ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.


Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтахад бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” гэж хариулжээ. Тэгээд тэд, нүүрээрээ газарт доош бөхийж ЭЗЭНд мөргөв.


Үүнээс гадна Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалыг дуулахыг Хезекиа хаан ба түүний түшмэд левичүүдэд тушаажээ. Тэд магтаалыг баяр хөөртэй дуулж, доор бөхийн мөргөв.


Тэгэхэд Иехошафат нүүрээрээ газарт доош бөхийв. Бүх иуда хүн болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНд мөргөхөөр ЭЗЭНий өмнө унав.


Тэгээд Давид бүх чуулганд —Бурхан ЭЗЭНээ одоо талархан магтагтун гэсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг талархан магтаж, доор бөхийн, ЭЗЭНд болон хаанд мөргөв.


Алгасалын тахилыг ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй аль ч хотод өргөх ёсгүй.


Нэрээ тавихаар ЭЗЭНий сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Алгасалын тахилыг үхэр, хонин сүргээс өргө.


Чи Миний тахилын цусыг исгэх хөрөнгөтэй хамт бүү өргө. Алгасал баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.


Мосе яаран газарт доош бөхийж, мөргөв.


мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгосныг бас тэдний дунд үйлдсэн тэмдгүүдийг минь та нар үр хүүхэд ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.


Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.


Хожим хүү чинь чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.


Эцэг өвгөдийн маань өдрүүдэд, Эртний өдрүүдэд, өө Бурхан, Таны үйлдсэн ажлыг Бид чихээрээ сонссон. Тэд бидэнд ярьсан.


Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө хийсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл.


Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж, Израилийн дотор хуулийг тогтоосон. Тэдгээрийг үр хүүхдүүддээ мэдүүлэхийг Эцэг өвгөдөд маань Тэр тушаасан.


Swiv nou:

Piblisite


Piblisite