Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 12:16 - Ариун Библи 2013

16 Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд та нар хүн бүрийн идэх юмыг бэлдэхээс өөр ямар ч ажил бүү хий.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд хүн бүрийн идэх юмыг л бэлдэхээс өөр ямар ч ажил та нар бүү хий.

Gade chapit la Kopi




Гэтлэл 12:16
21 Referans Kwoze  

Эхний өдөр ариун цуглаан болох бөгөөд та нар ямар ч ажил бүү хий.


Долоо дахь өдөр нь та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ямар ч ажил хийж болохгүй.


тэр тэдэнд —ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амрах өдөр, ЭЗЭНий ариун Амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв.


Долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цуглаан хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Та нар ЭЗЭНд баярыг долоо хоног тэмдэглэгтүн.


Долдугаар сард, уг сарын нэгэнд та нар ариун цуглааныг хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээдэлтийн өдөр болох юм.


Эхний өдөр ариун цуглаан бөгөөд та нар ямар ч хар ажил бүү хийгтүн.


Уг долоо дахь сарын аравны өдөр эвлэрүүлгийн өдөр буюу та нарт ариун цуглаан болой. Та нар сэтгэлээ номхтгож ЭЗЭНд галан тахил өргөгтун.


Тэр өдрөө та нар ариун цуглааныг зарлан цуглуул. Ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь амьдрах бүх газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил.


Хар. ЭЗЭН та нарт Амралтын өдрийг өгсөн. Тиймээс зургаа дахь өдөрт Тэр та нарт хоёр өдрийн талхыг өгдөг. Хүн бүр байрандаа байж, хэн ч долоо дахь өдөр байрнаасаа бүү гар гэв.


Тэд өдөр бүр хураадгаасаа хоёр дахин ихийг зургаа дахь өдөрт хурааж бэлтгэг гэв.


Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байсан бөгөөд Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгахгүйн (бас тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан) тул иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ.


Чи Исгээгүй талхны баярыг сахь. Чамд Миний тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоон өдөр исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан.


Чи зургаан өдрийн турш исгээгүй талх идэх ёстой. Долоо дахь өдөр нь ЭЗЭН Бурханы чинь өмнө тусгай чуулаан байх бөгөөд тэр өдөр ямар ч ажил бүү хий.


Утгагүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, Амралтын өдөр, Цуглааны дуудлага болох Ёс бус тусгай чуулааныг Би эс тэвчинэ.


Түүнчлэн анхны үр жимсний өдөр, шинэ ургацаас идээн өргөлийг Долоо хоногуудын баяр дээр ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite