1 Египетийн нутагт Мосе Аарон нарт ЭЗЭН —
1 ЭЗЭН Египетийн нутагт Мосе, Аарон нарт —
Алгасал ба Исгээгүй талхны баяр хоёр хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг залилан барьж, алахыг оролдож байв.
Алгасалын гэгддэг Исгээгүй талхны баяр ойртож байлаа.
Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Алгасал баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа.
Мосе Аарон нар энэ бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлдсэн боловч ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулсангүй.
Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно.
Тэд Синаин цөлд байхдаа эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр Алгасалыг сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийн үйлдэв.
Эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Алгасал байна.
Тэгтэл Бурханы хүн, Елид ирж —ЭЗЭН айлдахдаа “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрт байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?
Ингээд тэнд байсан Израилийн хөвгүүд тэр үед Алгасалыг мөн Исгээгүй талхны баярыг долоон өдөр тэмдэглэжээ.
Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Алгасалын баярыг тэмдэглэх бөгөөд исгээгүй талх долоо хоногийн турш идэх ёстой.
Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьд үлдэх болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.
“Эрэгтэй, эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөнгөн эдлэл, алтан эдлэлийг нэхэгтүн” хэмээн ард түмний сонорт дуулга гэв.
Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талх идэх ёстой.
ЭЗЭН Мосед айлдан —
Эхний сарын эхний өдөрт чи уулзалтын майхан асрыг босго.
Израилийн хөвгүүдээр тогтоогдсон цагт нь Алгасалыг сахиул.
Уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх зарлиг, бүх тогтоомжийнх нь дагуу сахигтун гэлээ.